Газар уснаа явагч онгоц хоёр дахь нислэгээ үйлдэв

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Газар уснаа явагч онгоц хоёр дахь нислэгээ үйлдэв

Газар уснаа явагч онгоц хоёр дахь нислэгээ үйлдэв

БНХАУ-д үйлдвэрлэсэн газар уснаа явагч онгоц “Kun long” буюу орчуулбал “Загасан луу” AG600 хоёр дахь удаагийн туршилтын нислэгээ үйлдсэн байна. Энэ нь Хятадын анхны том оврын, гал, усны аюулын үед аврах үйл ажиллагаа явуулах хоёр үйлдэлт онгоц бөгөөд Жүхай хотод туршилтын нислэгээ хийжээ. Энэ удаагийн нислэгээр онгоцны ажиллагаа, системийг шалган, системийн өдөр тутмын чадвар, нисэх сургуулилтыг хийсэн байна.

Сонирхуулахад, анхны нислэгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард үйлдсэн юм. Тус онгоц нь 53.5 тонны даацтай, 36.9 м урт. Дээд тал нь цагт 500 км хүртэл хурдалж, буулгүйгээр 4500 км замыг туулах чадвартай.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж