Шатахууны асуудлаар асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Шатахууны асуудлаар асуулга тавьжээ

Шатахууны асуудлаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад хандан шатахууны үнийн асуудал, мөн нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой асуудлаар энэ сарын 24-нд асуулга тавьжээ.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайд уг асуулгад хариулт өгч магадгүй юм байна. 

Уг асуулгад УИХ-ын гишүүд “2018 он гарснаас хойших 20 гаруй хоногийн хугацаанд шатахуун, түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдолтой байдлаас шалтгаалан ард, иргэдийн дунд бухимдал газар авч байна. Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан шатахууны үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Иймд шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьж байна.” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж