Д.Отгондалай мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай мөнгөн медаль хүртлээ

БНСУ-ын Инчён хотноо боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд болж байна. Тивийн аваргын төлөөх тоглолтууд орон нутгийн цагаар 14.00 буюу Монголын цагаар 13.00 цагаас эхэлсэн юм.

Тэмцээний  56 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай дөнгөж сая шийдвэрлэх тулаанаа хийж, Тажикистаны боксчин Анвар Юнусовт 13:10 харьцаатай ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тулаандаа Японы тамирчин Шохей Журакүг 24:5 харьцаатай илт давуу буулган авч, улмаар Киргизстаны тамирчин Медер Мамакеевийг 18:16-гаар ялснаар хүрэл, БНСУ-ын И Жин Ёнг 12:9 харьцаагаар буулган авснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.

Одоо 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д ОУХМ Т.Чулуунтөмөр нар алтан медалийн төлөө тулалдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж