Шашны хичээл оруулахаар судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Шашны хичээл оруулахаар судалж байна

Шашны хичээл оруулахаар судалж байна

Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт шашны болоод ёс зүйн ойлголт өгөх хичээлийг оруулах талаар судалж байна хэмээн ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд Ольга Васильева Лхагва гаригт /2018.01.24/ мэдээллээ.

Хичээлийн нэрийг “Шашин, ёс зүйн үндэс” хэмээн нэрлэхээр урьдчилсан байдлаар яригдаж байгаа аж. “Судалгааны ажил явагдаж байна” хэмээн сайд хэлсэн байна.

Оросын Үнэн алдартны шашны тэргүүн нарын зүгээс хүүхдүүдэд шашны мэдлэг олгох нь зөв гэсэн байр суурийг нэг биш удаа илэрхийлжээ.  Одоо хэрэгжиж байгаа хичээлийн хөтөлбөрөөр дөрөвдүгээр ангид долоо хоногт нэг цаг үзэж байгаа нь хангалтгүй гэж үзсэн аж. Энэ хичээлээр дэлхийн шашнуудын талаар ерөнхий ойлголт өгдөг юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж