Тамхи таталтыг кинонд харуулахыг хориглох саналтай байна

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Тамхи таталтыг кинонд харуулахыг хориглох саналтай байна

Тамхи таталтыг кинонд харуулахыг хориглох саналтай байна

ОХУ-ын Эрүүл мэндийн яам кино болон рекламны видео бичлэгт тамхи татсан, согтууруулах ундаа хэрэглэж байгаа зэрэг дүрсийг оруулахыг хориглох хуулийн төсөл боловсруулах саналтай байна хэмээн тус яамны төлөөлөгч мэдээллээ.

Иргэдийн эрүүл амьдрах стратеги, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 он хүртэлх баримт бичгийг ОХУ баталсан юм. Эрүүл мэндийн яамны энэ санал нь дээрх баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэж байгааг онцолжээ.

Үүнээс гадна тамхи болон согтууруулах ундаа худалдаалахад тавих хяналтыг чангатгах юм. Энэ төрлийн худалдаа эрхлэгчид татвараас зугтах болон тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй бол хатуу хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж