Ньюс хөтөч: “Эзэн улаан Бодон”  туулийг бүрэн эхээр нь хайлна

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “Эзэн улаан Бодон”  туулийг бүрэн эхээр нь хайлна

Ньюс хөтөч: “Эзэн улаан Бодон”  туулийг бүрэн эхээр нь хайлна

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • НИТХ-ын ээлжит XIII хуралдаан Хангарьд ордны 14 давхарын Хурлын зааланд болно. НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тайлан, Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын танилцуулга, Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн нээлт болно.

09.30

  • Цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ЦУОШГ-т үргэлжилнэ. 21 аймгийн ЦУОШГ-ын дарга нар оролцоно.

10.00

  • "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" үндэсний II зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд 09.00 цагт эхэлнэ.
  • Монгол цэргийн музей энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэлт, оролцоо, байгуулсан гавьяа, түүхэн сургамжийг улам бүр тодотгох “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинэчлэн дэглэх төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төслийг АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас дэмжсэн юм. Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон, тэднээрээ бахархах нэг сайхан үзмэрийн хэсэгтэй болжээ. Энэхүү үзүүллэгийн хэсгийн нээлт Монгол цэргийн музейд болно.

10.40

  • БНХАУ болон Монгол улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь БНХАУ-ын тэргүүлэх спот гэрээ арилжаалдаг Тяньжин Бохай биржтэй (Bohai Commodity Exchange) хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Лавлах утас:70148779

11.00

  • Ардчилсан намын Бодлогын зөвлөлүүд байгуулагдаж, дарга нараа сонгож үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэ талаар Ардчилсан намаас мэдээлэл хийнэ.
  • Богд хааны ордон музейд "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнгийн нээлт болно.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргэг, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-аас хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт бөхийн өргөөний ардын талбайд болно.

14.00

  • Цахим худалдааны зад хямдрал буюу “Цагаан баасан гариг”-ийн талаар зохион байгуулагч “Цахим худалдаа, хөгжлийн төв”-өөс MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

16.00

  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- ийн байранд эрчим хүчний шилдэг инжeнeрүүдийн өдөрлөг болно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

14.10

  • Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСИЙН ӨРГӨӨнд “Эзэн улаан Бодон”  туулийг бүрэн эхээр нь хайлна. 13 Алтай 24 их л уужим буурал Хангайн эзэн лус савдагуудад цагаан сүүний өргөл өргөж, тууль сонсохоор ирсэн бүх хүмүүс бие бодьгалаа ариулна.

17.00

  • Монгол Улсын Төрийн соёрхолт, Сүхбаатарын одонт, Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт зохиолч ЗУНДУЙН дОРЖ, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт яруу найрагч ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР агсаны нэрэмжит яруу найргийн наадам The Corporate Hotel & Convention Centre-т болно.
  • Зургаан найруулагчийн хамтран хийсэн ‘Бумеранг’ киноны нээлт Хүннү кино театрт болно. ‘Үйлийн үр’ сэдвээр зургаан найруулагч зургаан өөр жанрын /dark comedy, монодрам, эротик, триллер, драм, романс/ богино хэмжээний зургаан хэсгийг нэг дор нэгтгэснээрээ энэхүү бүтээл онцлогтой аж.

19.00

  • У.Шекспирийн "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг Улсын драмын эрдмийн театрт тоглоно. Тасалбарын үнэ 30.000 төгрөг.
  • Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн тоглолт Улсын Филармонийн байранд болно. Тасалбарын үнэ 25.000 төгрөг.

18.30

  • "Өсвөр насныхны 201 асуулт", "Сэтгэл судлаачтай ярилцъя" номын нээлт Интерном дэлгүүрт болно. "Сэтгэл судлаачтай ярилцъя" ном нь Монголын шилдэг сэтгэл судлаачидтай ярилцсан ярилцлагын эмхэтгэл ба судлаачдын ажлын онцлог, хэв маяг, үзэл бодлыг илтгэн харуулснаараа онцлогтой. Харин "Өсвөр насныхны 201 асуулт" ном нь өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг асуудалд сэтгэл судлаачдын өгсөн практик зөвлөмжүүдийг агуулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж