Фэйсбүүкээр залилан хийгсэд 17-20 насны залуус байжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкээр залилан хийгсэд 17-20 насны залуус байжээ

Фэйсбүүкээр залилан хийгсэд 17-20 насны залуус байжээ

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, мөнгө залилсан залуусыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа.

Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хэсэг үүсгэн, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. Хэрэг үйлдсэн этгээдүүд 17-20 насны залуус байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч 14 нас хүрсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог аж. 

Одоогийн байдлаар иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, фэйсбүүк хаяг болон интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute force халдлага ашиглан, олж авсан нь тогтоогджээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг анхаарууллаа. 

Э.Ариун 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж