Чамиа багшийн шавь Өвөр монголд олон

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Чамиа багшийн шавь Өвөр монголд олон


Монголын хошин урлагын жүжигчдийг түүчээлэн бүтээл туурвин, хамтлаг байгуулан ажиллаж байсан Д.Чаминчулуун гавьяат өдгөө СУИС-ийн оюутнууддаа багшлан намбалаг хатагтай болсон. Өөрөөр хэлбэл, тэр багш болсноосоо хойш тайзнаа "сахилгагүйтэхээ" бараг больсон. Эрхэм багшийн шавь нар Монголд төдийгүй Өвөр Монголоор дүүрэн байгаа гэх. Монголчууд Өвөр Монголын "Одон" телевизийн нэвтрүүлгийг сонирхон үздэг. Зохиолын дуучид, хошин шогийн жүжигчдийн маань тоглолтыг өвөр монголчууд чих тавин сонсон, шимтэн үздэг нь нэвтрүүлгээс тод харагддаг. Сүүлийн үед өвөр монгол жүжигчид шог гараа, хошин шогийн үзүүлбэрийг манайхны оролцоогүйгээр үзүүлээд байдаг болсныг та лав анзаарсан биз. Тэгсэн тэр жүжигчид бүгдээрээ Чамиа багшийн шавь гэнэ ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж