“Ховд шонхрууд” зүүн бүсийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

“Ховд шонхрууд” зүүн бүсийн аварга болов

“Ховд шонхрууд” зүүн бүсийн аварга болов

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний лигийн плей-оффийн шатанд дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорч эхэллээ.

MNBA Үндэсний лиг Монголын үйлдвэрчний соёлын төв ордын спортын зааланд болж байгаа бөгөөд өчигдөр (2018.01.24) болсон тоглолтын мэдээллийг хүргэе.

“ХОВД ШОНХРУУД” ПЛЕЙ-ОФФИЙН ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА

MNBA Үндэсний лигийн зүүн бүсийг тэргүүлсэн Ховд Шонхрууд баг эхний шатанд Өвөрхангай аймгийн багтаа учраа таарсан юм. Цувралын эхний хоёр тоглолтод Ховд Шонхорууд баг хожоод байсан учраас сэтгэлзүйн том давуу талыг үүсгээд байсан юм. Ингээд тоглолтын эхнээс л Ховд аймаг бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж байсан юм. Гэхдээ өмнөх тоглолтуудыг бодвол Өвөрхангай аймаг санаачлагатай тоглож хамгаалалт нь эхний хагаст давгүй болж байсан юм. Улмаар тоглолтын хоёрдугаар хагас шийдвэрлэх минутуудад Шонхорууд ил байснаар 101-83-аар хожил байгууллаа. Энэ өдөр Шонхоруудын холбогч BJ Young 21 оноо, 4 самбар авч багаа тэргүүлсэн бол Г.Цэнгүүнбаяр 17 оноо,  7 самбар 6 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас Э.Цэрэнбаатар 19 оноо, 17 самбар авч будагтай талбайд онцгой байсан ч  багаараа 26 бөмбөг алдалт хийсэн нь хожигдох гол шалтгаан болсон юм.

СҮХБААТАР АЙМАГ ХОЁР ДАРААЛАН ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ЦУВРАЛЫГ 2-0-ЭЭР ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Зүүн бүсийн хоёрдугаар байраар шалгарсан Сүхбаатар аймаг болон гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Хөвсгөл Нэг Үе багуудын цуврал тун сонирхолтой болж байгаа билээ. Энэ удаад хоёр багийн цувралын гурав дахь тоглолт болж  94-67-оор Сүхбаатар аймаг ялалт байгуулсан юм. Ингэснээр Сүхбаатар  аймаг хоёр дараалан хожиж цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Цувралын эхний гайхалтай байж хожил байгуулаад байсан Хөвсгөл Нэг үе багийн залуус төдийлөн жигд тоглож чадсангүй. Тэднээс Э.Энхтайван 18 оноо, 11 самбар, О.Цэлмэг  17 оноо авсан ч багаараа жигд байгаагүй нь хожигдох шалтгаан байлаа.  Хожил авсан Сүхбаатар багаас Gary Flowers 17 оноо, 13 самбар, О.Отгонтөгс 14 оноо, 4 оновчтой дамжуулалт, А.Сүхбат 13 оноо, 8 самбар авжээ.  Энэ тоглолтод залуучууд нь гайхалтай тоглож байсныг дурдах нь зүйтэй болов уу.

ХУВААРЬ: /2018.01.27/

Цувралын 3 дахь тоглолтууд явагдана

  • 13:00 ‘Хэнтий Эбэг’ – ‘Төв Ургац’
  • 15:00 ‘Баянхонгор Мазаалай’ – ‘Архангай Алтан Дорнодын Дайчид’

Ч.БОЛОР

Эх сурвалж: Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж