Давосын чуулган өөдрөг “зураглал” илгээж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Давосын чуулган өөдрөг “зураглал” илгээж байна

Давосын чуулган өөдрөг “зураглал” илгээж байна

Давос хотноо уламжлал болон зохиогддог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнөх өдөр гүйцэтгэх захирлууд ихээхэн өөдрөг төсөөлөлтэйгөөр энэхүү хуралд яарч буйг барууны хэвлэлүүд онцолжээ. Бүр тодруулбал, газар нутгийн байрлалаас шалтгаалсан элдэв үймээн самуун, террористуудтай холбоотой заналхийлэл, цахим халдлага гээд хар мэдээллээр дүүрэн өнгөрсөн 2017 оныг тэд гэрэлт төлвөөр угтаж байна. Гүйцэтгэх захирлуудын олон улсын холбоодын нэг болох PwC байгууллагаас гаргасан судалгаагаар үүнийг тайлбарлаж болох юм. 1300 орчим гүйцэтгэх захирлын дунд явуулсан судалгаагаар тэдний 57 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн томоохон хэмжээний судалгаа болж байгаа аж. Энэхүү өөдрөг төсөөлөл нь АНУ-ын тухайд илүү хүчтэй яригдах юм. Ингэхдээ Ерөнхийлөгч Д.Трампын удирдлаган дор татварыг дахин зохицуулалтанд оруулсны дараах үйл явдлаар тайлбарлагдаж байна.

АНУ-ын гүйцэтгэх захирлуудын 59 хувь нь эдийн засагтаа итгэж байгаа илэрхийлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн 24 хувь хэмээх үзүүлэлттэй харьцуулахад нааштай үзүүлэлт болж байна. Ингэхдээ тэдний 52 хувь нь энэ онд компанийнх нь орлого илт сайжирна гэж үзэж байна. Энэ бол өнгөрсөн жилийн 39 хувийн үзүүлэлтээс харьцангуй давуу тал билээ. “Дэлхий даяар голлох томоохон зах зээлүүд өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээл оргилж, ДНБ-ий өсөлт ч өгсөх хандлагатай” гэж PwC-ийн ерөнхийлөгч Боб Моритз хэлжээ.

Гэвч одоогоор энэхүү өөдрөг төсөөллийг бидний эргэн тойрон дахь аливаа заналхийллүүдээс тодруулан харахад төвөгтэй хэвээр байна. Хамгийн багадаа гүйцэтгэх захирлуудын 40 хувь нь газар нутгийн асуудлаас үүдэлтэй маргаанд ихээхэн болгоомжтой хандаж байгаа юм. Харин тэдний 31 хувь нь цаг уурын өөрчлөлтөд санаа зовж байна. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн эрсдэлийн тайланд өгүүлснээр Д.Трамд Хойд Солонгостой эхлүүлсэн элдэв маргааны уршгаар дайны талаарх санаа зоволт ихэсч байгааг цохон тэмдэглэсэн байжээ.

Америкийн хөрөнгө оруулалтын банк болох Lehman Brothers дэлхийн санхүүгийн хямралын үндсийг тавьснаас хойш өдгөө 10 жил өнгөрөөд байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Dow Jones-ийн үйлдвэрлэлийн индекс анх удаа өөдрөг хандлагатай байсан юм. Ингэхдээ компаниудын татварын төвшин 35-21 хувь хүртэл буурах төлөв энэ төсөөллийг бий болгожээ.

Энэ сарын 23-26-нд болох Дэлхийн эдийн засгийн форумын сүүлийн өдөр Д.Трамп илтгэл тавих юм. Энэ үеэр тэрээр өөрийн татварын төлөвлөгөөгөө сайшаан танилцуулах аж. Гадаад зах зээлийн өсөлтийн хамгийн чухал боломжийн тухайд гүйцэтгэх захирлууд Хятад, Герман, Их Британиас өмнө АНУ хэмээн сонгож байгаа юм. Их Британийн гүйцэтгэх захирлуудын ердөө л 34 хувь нь орлого өснө гэсэн итгэлтэй байгаа юм.

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж