Филиппин: Галт уул идэвхжсэн тул 60,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Филиппин: Галт уул идэвхжсэн тул 60,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

Филиппин: Галт уул идэвхжсэн тул 60,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

Филиппиний Мэйон галт уул идэвхжиж, таван км газарт халуун үнс нурам цацагдаж эхэлсэн учир 61,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байгаа талаар Онцгой байдлын агентлагаас мэдээлжээ.

Галт уул мягмар гаригт идэвхжиж эхэлснээс хойшхи 19 цагийн хугацаанд галт уулын аюулын түгшүүрийг дөрөвдүгээр зэрэг хүртэл өсгөжээ.

Филиппиний галт уул, газар хөдлөлтийн судалгааны институтийн мэдээлснээр галт уулаас долоон минут орчим халуун лава оргилсны дараа нэг цаг орчим хугацаанд халуун үнс нурам галт уулын орчмын 3-5 км газарт цацагджээ. 

Мэйон галт уул идэвхжсэнтэй холбоотойгоор 17 хотын сургуулиудыг хаалаа. Мөн 56 нислэгийг хойшлуулсан байна. Одоогийн байдлаар 55,068 оршин суугчийг түр хоргодох байранд шилжүүлээд байгаа аж. 

Мэйон галт уул нэгдүгээр сарын 13-нд идэвхжсэнээс хойш Албэй мужийн 54 тосгон, суурингийн 70,000 гаруй оршин суугч энэхүү байгалийн аюултай үзэгдэлд нэрвэгджээ.

Эх сурвалж: Chinadaily

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж