Загварлаг хосын танилцсан түүх

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Загварлаг хосын танилцсан түүх

Загварлаг хосын танилцсан түүх

“Говь” брэндийн “нүүр царай” болж, телевизийн реклам, сэтгүүлийн нүүрийг чимэх болсон загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас  хамгийн чадварлаг нь гэдэг. Харин түүний эхнэрийг Монголын урдаа барьдаг дизайнеруудын  нэг гэж магтах хүмүүс цөөнгүй. Загварын тайзнаас бие биеэ олсон хосууд анх хэрхэн танилцсан талаараа Э.Энхболд өнөөдөр /2018.01.25/ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа сонирхуулжээ. "Эхнэрээсээ өмнө хүнтэй үерхэж байсан туршлага надад байхгүй. Анхны найз охинтойгоо гэр бүл болсон. Танилцаж байхдаа насаа нэмээд, 23-тай гээд хэлчихэж билээ. Гурван жил үнэнээ нуусан. Нөгөө 23 нас нь хэдэн жил нэмэгдэхгүй явсаар охиноо төрдөг жил  яг жинхэнээсээ 23-тай гэдгээ хэлж байлаа" гэж загвар өмсөгч Э.Энхболд ярьжээ .

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж