Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв

Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

“Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн хэсэг нь  Үндсэн хууль зөрчсөн хэмээн тэд үзэж мэдээлэл  ирүүлжээ.

Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд  дунд суудлын хуралдаанаараа хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж