Алдарт жүжигчин Шахрух Ханы царайлаг хүү

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Алдарт жүжигчин Шахрух Ханы царайлаг хүү

Алдарт жүжигчин Шахрух Ханы царайлаг хүү

 

Энэтхэгийн хамгийн алдартай жүжигчин Шахрух Ханы хүү Арьян Хан Инстаграмд хэдийн 760 мянга гаруй дагагчтай, Энэтхэгийн сошиал оддын нэг болжээ. Тэрбээр аавыгаа даган дуурайж, кино урлагийн салбарт хүч сорихыг хүсдэг, гэхдээ аав, ээж хоёр нь жүжигчин болохын өмнө заавал боловсрол эзэмших ёстой гэж үздэг гэнэ. Тиймээс Арьян өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотноо Өмнөд Калифорнийн их сургуульд кино найруулагчийн ангид суралцаж байгаа аж.

Арьян энэ жил 21 настай, Шахрух Ханы ууган хүү. Охин дүү Сухана нь 18 настай, харин бага дүү Абрам 4 настай. Өдгөө 52 настай Шахрух, түүний гэргий Гаури нар бага хүүгээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлжээ. Тэд дахиад ч хүүхэдтэй болохыг хүсдэг, дөрөв дэх хүүхдэдээ Аканкша гэж нэр өгөхөөр төлөвлөсөн тухайгаа Шахрух саяхан телевизийн ярилцлагад орохдоо хэлсэн байна.

Шахрух Хан эхнэр Гаури болон гурван хүүхдийн хамт

Арьян хүүгийнхээ тухай ярихдаа Шахрух” төлөвшил сайтай, ирээдүйн зорилгоо тодорхойлсон учир төдийлөн санаа зовдоггүй” гэжээ. “Хүү маань нэг л өдөр зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлэх том амбицтай. Тэр надаас илүү байхыг хүсдэг. Сайхан хэрэг шүү” хэмээн Шахрух ярьжээ. Бас тэр хүүгийнхээ загварын сонголт, мэдрэмжид нь дуртай гэнэ. “Арьян том эр болсон. Жинхэнэ мужик. Биеэ хөгжүүлж, тархиа ч цэнэглэж байгаа. Харин Сухана хайр татам. Манай гэрийн хамгийн уян зөөлөн хүн. Абрам бол миний жижигхэн мангас” хэмээн Шахрух хүүхдүүдийнхээ тухай ярьсан байна.

 

 

 

Шахрух хан охин Суханагийн хамт

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж