Долоон барилдаан өнжсөн Тэрүнофүжи эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Долоон барилдаан өнжсөн Тэрүнофүжи эргэн ирлээ

Долоон барилдаан өнжсөн Тэрүнофүжи эргэн ирлээ

Токио хотноо болж буй Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Башёг ёкозүна М.Ананд, маэгашира Точиношин нар 10 даваатай тэргүүлж байгаа бол озэки Такаясү, маэгашира Даиешо нар найман даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. 

Өчигдрийн буюу 11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 10 даваа, нэг унаатай боллоо. Тамаваши дөрөв дэх даваагаа авсан бөгөөд үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй болж байна.

Мөн маэгашира Точиношин Такарафүжигээр 10 дахь даваагаа авч, Какүрюүгийн хамт башёг дахин тэргүүлж эхлэв.

Японы озэки цолтнуудаас Такаясү найм дахь даваагаа авч, 50 хувийн амжилтаа хийсэн бол Гоэйдо Араваши Э.Дөлгөөнд унаж, зургаан даваатай боллоо. 

Башёгийн 12 дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Какүрюү Эндотой, Точиношин сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдахаар оноолт таарчээ. Өчигдрөөс дахин Хацү башёд барилдаж эхэлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Даимамитай барилдана. Башёгийн гурав дахь өдрөөс өвчний улмаас барилдаанаа зогсоож, долоон өдрийн барилдаан өнжсөн Тэрүнофүжи жюүрёод унахгүйн тулд дахин барилдаж байна. Түүний хувьд одоогоор нэг ч даваагүй (0-4-7) явна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж