Олон нийтийн сүлжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин унадаг гэх шүүмжлэл олонтаа харагдаж байна.
Улс орны эдийн засаг таатай бус байхад нэг сайд нь гурван айлын орон сууцны үнэтэй дүйх хэмжээний тансаг хэрэглээний машин унах нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг өрнөжээ.
Тэгвэл сайдыг шүүмжлэлд өртүүлсэн машины талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг чуулганы танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид тодруулахад “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна” гэсэн тайлбар өгөв.
Ш.ОЧ