“Учиртай гурван толгой” дэлгэцийн бүтээл болно

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дэлгэцийн бүтээл болно

Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг Монгол хүн бүр андахгүй. Арван жилийн сурах бичгийн хуудаснаас анх танилцдаг энэхүү зохиол тун удахгүй дэлгэцийн бүтээл болон амилах нь ээ. Уг киноны ерөнхий найруулагчаар “Үхэж үл болно Чингис хаан”, “Нэгэн шөнийн явдал”, “Янаг дурлалын дууль” зэрэг бүтээлийг найруулж байсан авьяаслаг найруулагч Д.Золбаяр ажиллах юм. Киноны гол дүрд “Х-Түц” хамтлагийн жүжигчин Батаа /Д.Баттөмөр/, тус продакшны залуу жүжигчин З.Онон болон “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч О.Амгаланбаатар, “Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа нар тогложээ. Түүхэн зохиолыг орчин үеийн хэв маягт тохируулан өөрчилж, залуусын хайр сэтгэлийг харуулсан эл бүтээлийн зураг авалт удахгүй дуусах юм байна. Тиймээс ирэх аравдугаар сард нээлтээ хийх дэлгэцийн шинэхэн бүтээлээс орчин цагийн “Учиртай гурван толгой” хэрхэн өрнөхийг харах үлдэж байна. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж