Р.Федерер Өмнөд Солонгосын теннисчнийг зогсоож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Р.Федерер Өмнөд Солонгосын теннисчнийг зогсоож чадах уу?

Р.Федерер Өмнөд Солонгосын теннисчнийг зогсоож чадах уу?

Мельбурн хотноо болж буй Австралийн нээлттэй тэмцээнд шуугиан тариад байгаа БНСУ-ын теннисчин Жон Хён хагас шигшээд үлдээд байна. Тэрбээр шигшээд тоглох эрхийн төлөө маргааш Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерертэй тоглоно.

Нэгдүгээр сарын 15-д эхэлсэн Австралийн нээлтттэй тэмцээнд Жон Хён эхний тоглолтуудаас л онцгойр эхэлсэн. Тэрбээр эхний даваанд Германы Миша Зверев, удаах тойрогт ОХУ-ын Данил Медведевийг 7:6, 6:1, 6:1-ээр хожсон. Тэгвэл түүний дараагийн учраа мөн герман теннисчин А.Зверев байсан ч тэр таван сет үргэлжилсэн тоглолтод ялалт авч, шөвгийн наймд үлдсэн. Гэхдээ түүнтэй Сербийн алдарт теннисчин Новак Жокович тоглохоор шалгарсан. Өнгөрөгч даваа гаригт болсон энэхүү тоглолт гурван цаг 21 минут үргэлжилсэн бөгөөд Жон Хён 7:6, 7:5, 7:6-аар хожиж, нэг ч гэмийг Жоковичид алдаагүй юм.

Харааны шилтэй тоглож буй энэ залууг АНУ-ын Теннис Сандгрен зогсоох байх гэж харсан ч тэр мөн л 6:4, 7:6, 6:3-аар илүүрхэн хожсон.

Мельбурнд дийлдэшгүй яваа Жон Хёныг Швейцарийн Рожер Федерер зогсоож чадах уу? Энэ асуултыг спорт сонирхогчид тавьсаар байна. 

Жон Хён оны өмнө өсөх ирээдүйтэй тамирчид өрсөлдсөн “Next Generation ATP Finals“-д түрүүлж, анхны цомоо өргөсөн. Тэгвэл тэр анхныхаа “Их дуулга”-д өрсөлдөхдөө агуу теннисчдийг ээлж дараалан хожсоор байна.

"Алдарт Жоковичийг шүтэж, түүн шиг тоглохыг хүсдэг байсан ч хожсондоо итгэж өгөхгүй байна" гэж ярьсан Жон Хёнд шигшээд тоглоход ганцхан даваа үлдлээ. 

"Пёнчан 2018" өвлийн олимпийн наадам дөхөж буй энэ үед солонгос теннисчин Австралийн нээлттэй тэмцээнд онцгойрч байгаа нь спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсаар байна. 

Одоо баасан гаригт болох Рофер Федерер, Жон Хён нарын тоглолтыг харах л үлдлээ. 


 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж