Ууртай муур зохиогчийн эрхийн заргаа авчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Ууртай муур зохиогчийн эрхийн заргаа авчээ

Ууртай муур зохиогчийн эрхийн заргаа авчээ

АНУ-ын Калифорни мужийн Холбооны шүүхэд зохиогчийн эрхийн зөрчлийн талаар зарга ‘үүсгэсэн’ нэгэн муур 710,000 ам.долларын заргаа авснаар олон нийтийн сүлжээнд алдартай болжээ.

“Grumpy Cat Limited” компани АНУ-ын кофе, ундаа  үйлдвэрлэгч “Grenade” нэртэй компанийг ууртай муурын зургийг зар сурталчилгаандаа ашиглах тухай гэрээ болон зохиогчийн эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасан юм.

“Grenade” компани ууртай муурын зургийг зөвхөн "Grumppuccino" нэртэй мөстэй ундаанд ашиглах тухай гомдол гаргасан боловч бусад бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан нь тогтоогдсон байна. Тардар соус нэртэй муурын хөмсгөө зангидсан мэт ууртай зургийг эзэн нь 2012 онд нийгмийн цахим сүлжээнд оруулснаас хойш ууртай муур хэмээн алдаршиж, реклам сурталчилгааны гол дүр болоод байгаа билээ.

Харин 2013 онд АНУ-ын “Grenade Beverage” компани муурын зургийг мөстэй ундааны зар сурталчилгаанд ашиглахаар 150,000 ам.долларын гэрээ байгуулсан юм. Калифорни мужийн Холбооны шүүх “Grenade Beverage” компанийг зохиогчийн эрх болон патентын тухай хуулийг зөрчсөн хэмээн 710,000 ам.долларын торгууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний төлөө нэг ам.долларын торгууль ногдуулжээ.

Тардар соус 2014 онд дэлхийг тойрон телевизийн олон шоунд оролцсон бөгөөд Зул сарын баярын тухай кинонд хүртэл тоглож амжжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж