Дээд шүүх Цэцэд хүсэлт ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Цэцэд хүсэлт ирүүлжээ

Дээд шүүх Цэцэд хүсэлт ирүүлжээ

Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2017 оны зургадугаар сарын 09-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж үзэн хүсэлт ирүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр болно гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж