Трамп Мюллерт мэдүүлэг өгөхөд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Трамп Мюллерт мэдүүлэг өгөхөд бэлэн гэв

Трамп Мюллерт мэдүүлэг өгөхөд бэлэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт мэдүүлэг өгөхөд бэлэн хэмээн мэдэгджээ.

Тус улсын Хууль зүйн яамнаас энэ хэргийг шалгуулахаар томилсон тусгай төлөөлөгч Роберт Мюллер 14 хоногийн хугацаанд Трампаас мэдүүлэг авах юм байна. Трамп гэхдээ мэдүүлэг өгөхөөс өмнө өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөх шаардлагатай хэмээн ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ‘Аль болох хурдан мэдүүлгээ авбал сайн байна” гэж мэдэгдсэн аж. 

Трамп өмнө нь Мюллер түүнээс мэдүүлэг авч “амжихгүй” хэмээгээд, Хууль зүйн яамнаас явуулж буй мөрдөн байцаалтыг “Улстөрчдийг намнах арга” хэмээсэн юм. 

Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп "Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн, хөндлөнгөөс оролцсон, зааж зааварласан гээд байгаа шиг зүйл огт болоогүй” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тагнуул, хуулийн байгууллага 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москва оролцсон гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж