80 алба хаагч сертификатаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

80 алба хаагч сертификатаа гардан авлаа

80 алба хаагч сертификатаа гардан авлаа

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн алба хаагчдын дунд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадавхыг бэхжүүлэх сургалтыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, сертификат гардууллаа.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн газар, хэлтэс, нэгжийн 80 гаруй алба хаагч хамрагдаж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог”, “Аюулгүй байдлыг хангах орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал”, “Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийх аргачлал”, “Автозамын хөдөлгөөний аюулгүй байдалд хийх аудит”, “Хар цэгийг тодорхойлох, түүний шинжилгээ” зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн сэдвүүдээр гадаад, дотоодын эрдэмтэд, мэргэжилтэн, зөвлөхүүд удирдан явууллаа.

Эх сурвалж: замын цагдаагийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж