“Меско Стийл” хасагдав

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Меско Стийл” хасагдав

“Макмахон лимитед”, “Би Би Эм Оперта” компаниуд Тавантолгойн зүүн Цанхийн хөрсийг хуулж, нүүрс олборлох гэрээт олборлогчийн олон улсын тендерт ялжээ.

Австрали болон Канадын “Макмахон лимитед”, Германы “Би Би Эм Оперта” компаниуд нь “Эрдэнэс МГЛ” компанид хоёулаа хамтран зүүн Цанхид ажиллах санал тавьжээ. Уг саналыг “Эрдэнэс МГЛ” хүлээн зөвшөөрч гэрээ хийх хэлэлцээр эхлүүлэхээр болов.

Урьдчилсан шалгаруулалтад Австрали – Канадын “Макмахон лимитед”, Германы “Би Би Эм Оперта” болон Энэтхэгийн “Меско Стийл” компаниуд тунаж үлдээд байсан юм. Ингээд “Меско Стийл” хасагдаж дээрх хоёр компани Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг Эрдэнэс Тавантолгойтой хамтран олборлохоор болж байна.

Зүүн Цанхийн уур­хайн нөөцийг жилд 15 сая тон­ноор олборлоно гэж тооц­вол ойролцоогоор 115 жил ашиг­лах хэмжээний нөөцтэй юм.

Шалгарсан хоёр компани энэ жилдээ багтаж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

 


Б.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж