100 гаруй охидыг хохироосон эмчид 175 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

100 гаруй охидыг хохироосон эмчид 175 жилийн хорих ял оноолоо

100 гаруй охидыг хохироосон эмчид 175 жилийн хорих ял оноолоо

АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмчээр ажиллаж байсан Ларри Нассар 175 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Хориод жилийн хугацаанд ямар нэг байдлаар Нассарын бэлгийн хохирогч болсон 156 бүсгүй шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгсөн байна. Өдгөө 54 настай Нассар өмнө нь хүүхдүүдийн зүй бус дүрс бичлэг хадгалсан хэргээр 60 жилийн хорих ял сонссон байсан юм.

Шүүх хурал долоон өдөр үргэлжилж, өчигдөр /2018.01.24/ дууссан бөгөөд шүүх хурлын үеэр Нассар өөрөө бага насны охид, залуу бүсгүйчүүдэд бэлгийн халдлага үйлдсэн 10 удаагийн тохиолдлыг хүлээн зөвшөөрчээ.

Шүүх хурлын явцад залуу охид, бүсгүйчүүд, хэдийн нас биед хүрсэн эмэгтэйчүүд Нассарын бэлгийн халдлагад өртөж, бие махбод, сэтгэл зүйн дарамт амсаж байсан тухайгаа ярьсан юм. Бүсгүйчүүдийн дунд олимпийн аварга гимнастикч Эли Райсман, Жордин Уибер нар ч байв. Тэдний хамт шигшээ багт харьяалагдаж байсан МакКайла Марони, Гэбби Дуглас, Саймон Байлс нарын тамирчид ч мөн ямар нэг байдлаар Нассарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноо гэрчилсэн байна.

АНУ-ын гимнастикийн холбоо 2015 онд Нассарыг мэргэжлийн алдаа гаргасан гэх үндэслэлээр дуулиан шуугиан багатай ажлаас нь чөлөөлж байв. Түүнээс өмнө 2014 онд мөрдөн байцаалт явагдаж, Мичиган мужийн их сургууль түүнийг гурван сар ажиллах эрхийг нь түдгэлзүүлж байжээ.

Гэсэн ч Нассар өвчтөн үзэж, эмчлэх ажлаа орхиогүй. 2016 онд түүний талаарх мэдээлэл “Индианаполис Стар” сонинд нийтлэгдсэнээр Нассарыг дахин шалгаж эхэлсэн. Тэр үед гимнастикийн тамирчин Рашел Денхолландер эмч Нассар түүнийг бага байхад нь бэлгийн дарамт үзүүлсэн тухай анх дуугарсан юм. Ар араасаа Нассарын хохирогчид энэ мэтээр илчилсээр шүүх хуралд 156 хохирогч оролцжээ. 

Ларри Нассарын хохирогчид юу хэлэв?

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж