Тодруулбал, Хойд Солонгостой холбоо сүлбээ бүхий Хятадын хоёр компани, Хойд Солонгосын есөн байгууллага, 16 иргэн, зургаан хөлөг онгоц АНУ-ын “хар жагсаалт”-д нэмэгдэж байгаа талаар тус улсын Сангийн яам мэдэгдсэн байна.
“АНУ-ын Сангийн яам Кимийн дэглэм болон тус улсын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлж буй хувь хүн, байгууллагын эсрэг системтэйгээр арга хэмжээ авах болно” гэж Сангийн сайд Стивен Мнучин хэлжээ.
Түүнчлэн Хойд Солонгосын санхүүгийн сүлжээтэй холбоотой байж болзошгүй Хятад, Орос болон Гүржийн Абхаз дахь “хууль бус тоглогчдыг” илрүүлж, тэднийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахыг тухайн улс орнуудаас шаардах болно гэсэн байна.
С.ЦЭЛМЭГ