“The Voice of Mongolia” шоуны үзэсгэлэнт оролцогч С.Идэрмаа

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

“The Voice of Mongolia” шоуны үзэсгэлэнт оролцогч С.Идэрмаа

“The Voice of Mongolia” шоуны үзэсгэлэнт оролцогч С.Идэрмаа

Дэлхийд танигдсан “The Voice of Mongolia” шоу анх удаа Монголд албан ёсоор зохиогдож байна. Нэлээдгүй хүлээлт үүсгэсэн тус шоуны эхний дугаар өнгөрөгч бүтэн сайн өдөр цацагдаж олны хүртээл болсон билээ. Шоуны оролцогчид шүүгчдийг гайхшруулж, сэтгэлд хүртэл дуулсан нь хүлээлт өндөр байсан үзэгчдийн урмыг хугалаагүй юм. Тэгвэл уг шоунд оролцсон С.Идэрмааг энэ удаад онцолж байна. Тэрбээр "’Зүрхний хилэн" киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танил болсон билээ. Жүжигчин бүсгүй маань жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ нэвтрүүлгийн үеэр харуулаад авлаа. Харин түүнийг шоуны шүүгч, дуучин Д.Болд сонгож нэвтрүүлгийн дараа дараагийн дугаарууд дээр хамтран ажиллахаар болсон билээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж