Иргэд тавдугаар сарын нэгэн хүртэл газраа үнэгүй өмчилнө

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Иргэд тавдугаар сарын нэгэн хүртэл газраа үнэгүй өмчилнө

Иргэд тавдугаар сарын нэгэн хүртэл газраа үнэгүй өмчилнө

Энэ оны тавдугаар сард газар өмчлөлийн тухай хуулийн хугацаа дуусах аж. Үүний дагуу иргэдийн дунд тавдугаар сараас эхлэн иргэдэд газар өмчлөхгүй гэсэн яриа гарсан билээ. Энэ асуудлаар Нийслэлийн газрын албанаас тодруулахад “2018 оны 5-р сард газар өмчлөлийн тухай хуулийн хугацаа дуусна. Тодруулбал, иргэд тавдугаар сарын нэгэн болтол газраа үнэгүй өмчилнө. Уг  хуулийн хугацаа дуусгавар болбол иргэд тодорхой үнээр өмчлөх асуудал яригдаж байгаа юм. Гэхдээ хуулийн хугацаа сунгагдчихвал үнэгүй өмчлөгдөнө гэсэн үг.

Үүнийг зарим иргэд буруу ташаа ойлгож газар өмчлүүлэхгүй мэтээр харж байна. Хуулийн хугацааг сунгах талаарх тодорхой арга хэмжээ авч саналаа холбогдох газруудад хүргүүлээд байна. Энэ асуудлыг иргэд ч маш ихээр дэмжсэн.

Нийслэлийн хэмжээнд 2003-2017 оны хооронд нийт 190 мянга гаруй иргэнд 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн.

Гэр хорооллын суурьшлын бүсэд нийт 143316 өрх байгаагаас өнөөдрийн байдлаар 119692 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан байна. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын суурьшлын бүсийн газар өмчлөлийн явц 83.5% байна.

Мөн энэ онд иргэдэд өмчлүүлэх боломжтой 79,9 мянган газар бий гэсэн судалгаа гаргасан. Тэгэхээр 2018 онд иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар ажиллахыг зорьж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж