Ньюс хөтөч: Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

Ньюс хөтөч: Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 36-38 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

07.10 

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзана. МҮХАҮТ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачилгыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор сард хоёр удаа өглөөний 07.10-8.30 цагт ‘Business breakfast’ уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг. Тус уулзалт ярилцлагын энэ удаагийн зочноор Засгийн газрын тэргүүн оролцоно. Уулзалт маргааш МҮХАҮТ-ын их танхимд болно.

09.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” төсөлд хамрагдсан орон нутгийн малчдад малын тэжээлийн багц хүргүүлэхээр ачааг ачуулан, цувааг гаргаж өгнө.

10.00

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд ‘Эм хангамжийн байгууллагад тавигдах шаардлага’ сэдэвт сургалт болно. Сургалтын үеэр 2017 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас эм, эм хангамжийн байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалт, эмийн сангийн үйл ажиллагааны хяналт, жор бичилтийн стандарт, эмийг жороор олгох асуудлын талаар хэлэлцэнэ.

11.00

  • Монголбанк цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.
  • Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Мэдээлэл технологийн үндэсний паркт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна.

14.00

  • ШУА-ийн Их чуулган ШУА-ийн их танхимд болно. 2017 онд хийгдсэн шинэ нээлтүүд болон судалгааны ажлын талаар хэлэлцэнэ. Эрдэмдтийн их чуулган жилдээ нэг удаа болдог.

ТӨРИЙН ОРДОНД

 

10.00

  • Чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж