Хөшөөтийн уурхайг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Хөшөөтийн уурхайг зогсоожээ

Ховд аймгийн нутагт ажилладаг Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийж буй шалгалттай уялдуулан түр зогсоосон байна. Харин энэхүү арга хэмжээнд нутгийн иргэд болон Ховд аймгийн Засгийн дарга Г.Нямдаваа нар сэтгэл дундаар байгаа аж. Учир нь, Сангийн яамнаас Хөшөөтийн уурхайгаас нэг тэрбум 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн орлогодоо оруулж, үйл ажиллагаа санхүүжүүлэх үүрэг өгсөн аж.

Мөн нутгийн иргэдийн ажиллаж амьдрах гол түшиц уурхай гэдэг утгаараа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхийг хүсч буй бололтой. Тус уурхайн хувьд нүүрсний нөөц болоод чанараараа Тавантолгойн дараа орох уурхай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж