100 айлын барилгын захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

100 айлын барилгын захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулагдлаа

100 айлын барилгын захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулагдлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.01.24/ болж 100 айл дах барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгуулав. Тус захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм.

Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсан 100 айл орчид төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг үүрэг болголоо. Мөн захуудыг үе шаттай гаргах ажлыг эрчимжүүлж, энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос гаргана гэдгийг онцоллоо.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж