Шотландын найруулагч Армандо Ианнуччигийн хийсэн “Сталины үхэл” кино шүүмжлэл дагуулаар байна. Кино 2018 оны нэгдүгээр сарын 25-наас Оросын прокатад гарах ёстой байсан ч ОХУ-ын Соёлын яамны шийдвэрээр гаргахыг нь хориглолоо. Киног прокатад гаргахаас гурав хоногийн өмнө урьдчилсан байдлаар гаргасан нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Соёлын болоод нийгмийн 20 гаруй нэртэй зүтгэлтэн Соёлын яаманд хандан киног үзвэрээс татахыг хүссэн захидал илгээснийг ийнхүү ёсоор болгожээ.
Улс төрийн элэглэлийн жанраар хийгдсэн уг кинонд найруулагч Армандо Ианнучи Сталиныг нас барсны дараах Зөвлөлтийн улс төрийн нөхцөл байдлыг өөрийн өнцгөөр харуулсан юм. Кинонд Сталины оршуулгаас тухайн үеийн өндөр албан тушаалтнууд болох Георгий Маленков, Никита Хрущев, Вячеслав Молотов, Лаврентий Берии, Анастас Микоян нарын дунд эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл өрнөсөн тухай гардаг. Киноны гол дүрд Стив Бушеми, Джейсон Айзекс, Руперт Френд, Андреа Райзборо нар тогложээ.
Соёлын сайд Владимир Мединский энэхүү кино нь Сталинград хотын төлөөх түүхэн тулааны 75 жилийн ойн өмнө прокатад гарч байгаа нь “цагаа олоогүй явдал” хэмээн мэдэгдсэнийг РИА Новости дамжуулсан байна. “Киног шинжээчдээр хянуулна” гэж сайд хэлжээ.
“Олон иргэнээс гомдол ирж байна. Ялангуяа ахмад настнууд энэ киног фашизмыг ялсан Зөвлөлтийн арми, жирийн иргэд, дайнд хохирогчдын дурсгалыг гутаасан, түүхийг гуйвуулж доромжилсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байна” хэмээн сайд Владимир Мединский хэлжээ. Гэхдээ Орост цензур байхгүй гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ