2018 онд Зөвлөлтийн үеийн нэрт дуучин Владимир Высоцкийн 80 насны ой тохиож байгаа юм. Энэхүү тэмдэглэлт ойд зориулан ОХУ-ын Төв банк дурсгалын мөнгөн зоос хэвлэн гаргажээ.
25 рублийн мөнгөн зоосны нэг талд гитар барьсан Высоцкийн дүрс, нөгөө талд ОХУ-ын сүлдийг дүрсэлсэн байна. Нийт 500 ширхэг зоос хэвлэжээ.
ОХУ-ын Төв банк алдарт дуучны ойд зориулан хоёр зоос гаргахаар төлөвлөсний эхнийх нь энэ юм. Хоёр дахь зоос нь “Оросын алдартнууд” цувралд багтан хэвлэгдэх бөгөөд нэг бүрийн үнэ нь хоёр рубль байх ажээ. Хоёр дахь зоосыг мөн мөнгөөр цутгана.
Эдгээр зоосоор Оросын хаа ч чөлөөтэй гүйлгээ хийж болох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ