Шинэ жилийн баярыг тохиолдуулан Москва хотын захиргаа “Путешествие в Рождество” нэртэй цогц хөтөлбөрийг арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 14-ний хооронд зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үеэр орсон орлого 14 тэрбум рубль боллоо хэмээн Москва хотын Эдийн засгийн бодлого, хөгжлийн газрын дарга Владимир Ефимов РИА Новости агентлагт мэдээллээ.
Түүний хэлснээр энэхүү арга хэмжээнд зориулан гаргасан нэг рубль 15 рубль болон буцаж ирсэн гэсэн үг ажээ.
“Путешествие в Рождество” хөтөлбөрийн хүрээнд Москвагийн 83 газарт төрөл бүрийн шоу, тоглолт, худалдаа зохион байгуулсан юм.
2010 оноос хойш Москва хотын захиргаа олныг хамарсан ийм хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж, хотынхоо төсвийг чамгүй зузаатгаж байгаа юм. Владимир Ефимовын хэлснээр олон нийтэд зориулсан хөтөлбөр болон аялал жуулчлалаас олох орлого сүүлийн долоон жилд гурав дахин нэмэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ