Зэсийн үнийн уналт төсвийн алдагдлыг дохиолов | News.MN

Зэсийн үнийн уналт төсвийн алдагдлыг дохиолов

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Зэсийн үнийн уналт төсвийн алдагдлыг дохиолов

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна. Уналтын хурд саарч, өгсөх бус харин ч эрчтэйгээр унах энэ үзэгдэл дэлхий нийтийн санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлөх нь лавтай. Уг нь долдугаар сарын 29-ний өдөр тонн зэсийн үнэ 9800 ам.долларт хүрч байсан. Гэвч энэхүү өсөлт нь удаан хугацааны зогсолтын цэг байсангүй. Их удалгүй буюу дөрөв хоногийн дараагаас  зэсийн үнэ огцом унаж, өчигдрийн байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж дээр 8851 ам.долларт эргэлдэж байв. Тухайн үед олон улсын шинжээчдийн зүгээс АНУ-гийн эрх баригчдын улсынхаа эдийн засгийн төлөө хийх шийдвэртэй алхмуудаас үүдэн зэсийн үнийн өсөлт эргэж сэргэнэ хэмээн найдаж байсан. Гэвч найдвар өнөөдөр талаар болж буйг та бид харж байна.

Ийнхүү Хятад, Америк гэсэн дэлхийн хүчирхэг эдийн засгийн хөдөлгүүрийн хурд саарснаар нийлүүлэгч улс орнуудын эдийн засагт дарамт учруулж буй нь тодорхой. Тэр дундаа манайх шиг уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос, онцолбол “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн экспортод эдийн засаг нь тулгуурладаг улсын хувьд нөхцөл байдал таатай үнэлэмж авчрахгүй нь мэдээжийн хэрэг. Наад зах нь, улсын төсвийг ажиглахад гарч болох энгийн дүгнэлт бол “Зэсийн үнэ унасан тохиолдолд Монголын Улсын эдийн засаг сөхрөх аюултай” гаргалгаа. Үүнийг дараах тоон үзүүлэлтээр баталж болно.

УИХ-аас энэ онд зэс, нүүрснээс 583.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолсон. Улсын төсвийн зарлагыг өмнөх 2010 оныхоос 847 тэрбум төгрөгөөр илүү гаргаж, нэмсэн. Ингэснээр төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөгөөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувиар хэмжигдэж буй. Ийм нөхцөлд улсын төсвийг аврах нэг гол үзүүлэлт нь зэсийн үнийн өсөлт байсан. Харамсалтай нь, тэрхүү өсөлт өнөөдөр уналтаар солигдож улсын төсвийн алдагдал хэр, хэмжээнд хүрч очих нь өнөөдөртөө тодорхой бус байна.

Хэдийгээр улсын төсөвт нэг тонн зэсийг 8425 ам.доллар тооцсон ч гэсэн төсөвт цоорхой гарна гэдгийг эдийн засагчид хэлж буй. Нэгэнт зэсийн ханш цаашид буурах хандлагатай байгаа болохоор үүнийг бодолцож үзэхгүйгээр ирэх жилийн төсвийн үндсэн чиглэлийг батална гэвэл бас л худлаа. Мөн “Хүний хөгжлийн сан”-гийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг нөхөх шаардлага энэ Засгийн газарт бий. Тоон үзүүлэлтээр нь авч үзвэл дээрх сангаар дамжуулж амлалтаа хэрэгжүүлэхэд нь УИХ-ын гишүүдэд 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Ингэж бодохоор зэсийн үнийн өсөлтөд тулгуурлаж, ажлаа төлөвлөдөг манай улсын хувьд асуудал дундрахгүй нь.

Дараа, дараагийн ээлжинд оюутан тус бүрийн сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийн 3.3 тэрбум, Тогтворжуулалтын сангийн 183.1 тэрбум төгрөг гээд хүлээгдэж буй санхүүгийн хэрээс хангалттай олон. Иймд Хятадын эрх баригчид эдийн засгаа хөргөхийн төлөө гаргасан мөнгөний бодлого нь суларч, АНУ-н зах зээлээ дэмжих бодлого нь богино хугацаанд үр дүнд хүрвэл манай улсын төсвийн гачигдал бага ч атугай сулрах юм. Харин үүнийг улстөрчид төсөв хэмнэх шаардлага гэж харахгүй төсвийн зардлыг тэлэхээсээ татгалзахгүй хэвээр үлдвэл асуудал энэ оны сүүлчээр хүндэрч эхлэх бололтой. Учир нь, зэсийн үнийн уналт ойрын хугацаанд үргэлжлэнэ гэдгийг дэлхийн нэр хүндтэй шинжээчид дохиолсоор буй юм.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-12 71.23.173.156

DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M sgewg

Avatar

Зочин 2011-08-12 71.23.173.156

DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 608 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M egegewrg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж