Хууринан шуугигчид: Г.Мандахнаран VS Д.Төмөрхүлэг

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Хууринан шуугигчид: Г.Мандахнаран VS Д.Төмөрхүлэг

Хууринан шуугигчид: Г.Мандахнаран VS Д.Төмөрхүлэг

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан болон “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран энэ сарын 20-нд улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааныг АСА циркт зохион байгуулсан билээ. 

 

Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд хандив өргөх зорилгоор санаачилсан барилдаанд үндэсний бөхийн 16 цолтноос гадна Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ААШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар барилдсан нь хамгийн сонирхолтой хэсэг байсан юм.

Хоорондоо гурван удаа халз барилдсан тэдний даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн. Хамгийн үзүүштэй, уран барилдаан үзүүлсэн дэлхийн одууд анх удаа үндэсний бөхөөр хоорондоо таарч барилдсан бөгөөд 2:1 харьцаагаар жүдоч Д.Төмөрхүлэг ялсан юм. Бөх тайлбарлагч Г.Батсүх тэдний барилдааныг "Хууринан шуугигч" өсвөрийн бөхийн барилдаан шиг хурд нь гүйцэгдэхгүй, сонирхолтой боллоо. Тэд бараг л циркэд цирк үзүүллээ гэхчлэн тайлбарлаж, үзэгчдийг хөгжөөж байсан. Жүдоч Д.Төмөрхүлэгийн хувьд Өвөрхангай аймгийн харьяат, улсын харцага Ч.Даваадорж агсны хүү бөгөөд үндэсний бөхийн сумын заан цолтой. 

Бөх сонирхогчдын үзэж амжаагүй, одоо хүртэл сураглаж буй дэлхийн хоёр хүчтэний гурван барилдааныг нэгтгэн хүргэж байна.
 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж