Афганистан дахь Хүүхдийг ивээх сангийн байранд халджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Афганистан дахь Хүүхдийг ивээх сангийн байранд халджээ

Афганистан дахь Хүүхдийг ивээх сангийн байранд халджээ

Афганистан дахь "Хүүхдийг ивээх сан" олон улсын байгууллагын байранд халдлага гарчээ. Үүний улмаас 11 хүн гэмтэж бэртсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, Жалалабад хот дахь тус байгууллагын төв байрны гадна дэлбэрэлт болж, буутай этгээдүүд дотогшоо нэвтэрчээ.  Орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 09:10 цагийн орчим амиа золиослогч Хүүхдийг ивээх сангийн байрны үүдэнд бөмбөг дэлбэлсэн байна. Аюулаас хамгаалах хүчнийхэн байрыг бүсэлсэн бөгөөд дотогшоо нэвтэрсэн алан хядагчид болон цэргийнхний хооронд буудалцаан үргэлжилж байгаа гэнэ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр буун дуу гарах үед Хүүхдийг ивээх сангийн байрны ойролцоох сургууль дээр олон хүүхдүүд  байсан гэнэ. Одоогийн байдлаар ямар этгээдүүд халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа боловч Жалалабад хот Талибан хөдөлгөөний босогчдын дайралтад байнга өртдөг ажээ.

Одоогоос хэдэн хоногийн өмнө буутай талибанчууд Кабул хотод гадаадынхан голдуу очдог зочид буудал руу дайран орж, 22 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан юм.

Эх сурвалж:BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж