Хятадын зөвхөн Хэбэй мужийн 2017 оны аялал жуулчлалын салбарын орлого 600 тэрбум юанийг давсан талаар “Шиньхуа” агентлаг мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд тус муж Бээжин, Тяньжин хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Бээжин, Жанжякоу хоттой гар гараасаа “барилцан” 2022 оны Өвлийн олимпыг зохион байгуулах тохиол бүрдсэн.
Түүнчлэн Хэбэй муж аялал жуулчлалаа сайтар хөгжүүлэхийн хэрээр эндээс олох орлого нь ч нэмэгдсэн аж. Тус мужийн Аялал жуулчлалын хөгжлийн хороо 2017 онд аялал жуулчлалаас 600 тэрбум юанийн орлого олсон талаараа ийн мэдээлжээ.
Эх сурвалж: CCTV