Фэйсбүүкээр нэвтэрч, мөнгө залилдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкээр нэвтэрч, мөнгө залилдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Фэйсбүүкээр нэвтэрч, мөнгө залилдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газраас бусдын фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч, бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг илрүүлсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд /2018.01.24/ мэдээлэл өглөө.

Тодруулбал, сошиалд тэр дундаа фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж, тэдний найз нөхөд, хамаатан садан руу мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлүүдийг хийдэг байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар 40 орчим хохирогчийг тогтоогоод байна.

Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудаст хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөрт 9911…, 9910…, 9909…, 8811… зэрэг дугаартай эздийн фэйсбүүк хаягийг олж, нэр болон паспорт дээр нь утасны дугаарыг хийж, нэвтрэн гэмт хэрэг үйлддэг байжээ.

2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Ш, Т, Н, Э, Д нарыг дайчлан баривчилжээ. Одоогоор хэрэгт холбогдсон 17-20 насны 10 этгээдийг шалгаж, гурвыг нь цагдан хорьж, долоон этгээдийг батлан даалтад таслан сэргийлэх арга хэмжээг авч байна гэдгийг албаныхан хэллээ. Иргэд цахим ертөнцөд өөрсдийн сониуч байдлаасаа болж, ‘Та хэд наслах вэ?’ гэх мэт сонжоот асуултуудад итгэн нууц үгээ алдаж байна.

Тиймээс иргэд өөрсдийн цахим хаягийн аюулгүй байдлыг хангаж, нууц үгээ аль болох энгийн байдлаар хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж