“Исламын улс” террорист бүлэглэлтэй тэмцэж буй АНУ-ын тэргүүлсэн эвслийнхэн өнгөрсөн бямба гаригт /2018.01.20/ агаарын дайралт хийж, “Исламын улс” бүлэглэлийн 150 орчим цэргийг устгасан талаар CNN мэдээллээ.
Хэдэн долоо хоногийн турш мэдээлэл цуглуулж, гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст “Исламын улс” бүлэглэлийн төв удирдлага, хяналтын төв цэгт агаарын цохилт өгсөн байна. “Исламын улс”-аас үлдсэн дайчдын үйл ажиллагаа явуулж байсан Сирийн Ас Шафах хотод дайралт болжээ.
АНУ-ын армийн албаны хүний мэдээллээр, АНУ-ын Тэнгисийн цэргийн F/A-18 онгоц болон автомат удирдлагатай дрон ашиглан агаарын цохилт өгсөн байна.
С.ЦЭЛМЭГ