“The Voice of Mongolia” шоуны youtube сувгийн хандалт нэг сая хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

“The Voice of Mongolia” шоуны youtube сувгийн хандалт нэг сая хүрчээ

“The Voice of Mongolia” шоуны youtube сувгийн хандалт нэг сая хүрчээ

“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид Монголд анх удаа “The Voice of Mongolia” шоуг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдэд хүргэж эхэлсэн. Тус шоуны албан ёсны ‘youtube’ сувгийн хандалт хоёр өдрийн дотор нэг саяд хүрчээ.

“The Voice of Mongolia” шоуны урьдчилсан шатны шалгаруулалтад 2000 гаруй авьяастан бүртгүүлж, эхний шатанд 100 гаруй оролцогч оролцох эрхийг авчээ. Уг шоу нь нийт таван үе шаттай бөгөөд нэгдүгээр шатанд шүүгч бүрийн 16, нийт 64 оролцогч шалгарч хоёрдугаар шат буюу халз тулааны шатанд өрсөлдөх аж. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж