
Ийнхүү үгүйлэгдсэн Р.Анхням гэгдээд буй жүжигчин бүсгүйн хуримын бөгжтэй, аз жаргалтай төрхийг манай зурагчин фото зургийн хальснаа буулгасныг танд хүргэж байна. Хайр нэг л өдөр ирдэг тэр л жамаар үзэсгэлэнт жүжигчин бүсгүй хуримын хатан сүйхтэй, аз жаргалтай, сэтгэлдээ нартай өнгөрүүлж буй нь нүүрнээс нь илт.
Монголын тайз, дэлгэцийн үзэсгэлэнт, халуухан бүсгүйчүүдийн нэг тэрбээр байсхийгээд цочир алхам, халуун сенсаац тарьдагаараа алдартай. Залуу хүнээс л ийм алхам, тийм зориг гардаг болов уу гэмээр түүний энэ араншин урлагийн карьерт нь ч чамгүй нөлөөлдөг болов уу гэмээр байдаг. Залуу бөгөөд үзэсгэлэнтэй ганц бие бүсгүйг тойрдог элдэв хов жив, атаа жөтөө түүнийг ч тойроогүй. Харин энэ удаад жүжигчин бүсгүй хуримын зар дуулгаж, ээлжит цочир сониноо барьж буйг “Гранд” анхлан танд дуулгаж байна. Ядам хуруундаа алтан хатан сүйх бахархалтайгаар зүүсэн түүний сонголт, бөгжний эзэн нь хэн бэ гэдэг хамгаас чухал, сонирхол татам зүйл. Магадгүй волейболын “Уурхайчин” клубийн дасгалжуулагч Баярсайхантай түүнийг холбож бичих болсон нь үнэний ортой ч байж мэдэхээр. Хариултыг халуун жүжигчин бүсгүйн амнаас сонсохоос нааш чухам ямар эрхэм болох нь оньсого хэвээр үлдэж байна.
