"Монголын сайхан оронд зочлох эрхийн эзэн болохыг хүсье"

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

"Монголын сайхан оронд зочлох эрхийн эзэн болохыг хүсье"

"Монголын сайхан оронд зочлох эрхийн эзэн болохыг хүсье"

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2018.01.24) Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд боллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин уг хуралдаанд хэлсэн үгэндээ “Хүний буруутай үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий нийтэд тохиолдох гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр дахь удаагаа зохион байгуулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Удахгүй 6 сарын дараа зохион байгуулах хурлаа нэр хүндтэй, бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой, нарийн зохион байгуулалттай, аюулгүй байдлыг сайн хангасан, Монгол Улсын өв соёл, түүхийг сурталчилсан найрсаг сайхан арга хэмжээ болгон зохион байгуулахын төлөө хамтдаа ажиллацгаая” хэмээв.

Монгол Улсын Засгийн газар ивээн тэтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарлаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин дуулгалаа. Уг уралдааны шагналын сан 29 сая төгрөг бөгөөд шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан урамшуулж, Улаанбаатар хотноо зохиогдох Азийн сайд нарын бага хурлын үеэр олны хүртээл болгох юм байна. Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын сайхан оронд зочлон ирэх эрхийн эзэн болохыг Азийн уран бүтээлчдэд хүслээ. гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж