АНУ-ын Ерөнхий прокуророос мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхий прокуророос мэдүүлэг авчээ

АНУ-ын Ерөнхий прокуророос мэдүүлэг авчээ

АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнсийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг ялуулахын тулд ОХУ оролцсон эсэхийг мөрдөн шалгаж буйтай холбогдуулан мэдүүлэг авчээ. Ерөнхий прокуророос өнгөрсөн долоо хоногт мэдүүлэг авсныг тус улсын хууль зүйн яам баталсан юм. Жефф Сешнс дээрх хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгч буй Трампын засгийн газрын эхний өндөр албан тушаалтан болж байна.

2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх энэ хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга асан Роберт Мюллер мөрдөн шалгаж байгаа билээ.  Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комиг албан тушаалаас нь халсан нь тус агентлаг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн нотлох баримтыг дэлгэсэнтэй холбоотой эсэхийг шалгуулахаар Мюллерийг мөн тусгайлан томилсон юм.

АНУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр Ерөнхий прокурор Жефф Сешнсээс мэдүүлэг авах үйл явц олон цаг үргэлжилсэн гэнэ.  Тус улсын тагнуулын байгууллага 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд  Доналд Трамп ялахад ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж дүгнэсэн юм.

Харин Москва АНУ-ын тагнуулын байгууллагын дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн.

Роберт Мюллерийн мөрдөн байцаалт одоо Трампын засгийн газрын гишүүдийг шалгаж эхлээд байгаа юм. Жефф Сешнс өмнө нь Сенатын гишүүн байсан бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын сонгуулийн кампанит ажлын ахлах зөвлөхөөр ажилласан учраас оросуудтай харилцсан гол хүн гэж сэжиглэж байгаа юм.

Мюллерийн мөрдөн байцаалтад дараагийн удаа Трампын ахлах стратегич байсан Стив Бэннон, дэд ерөнхийлөгч Майк Пэнс болон Трампын хүүхдүүд дуудагдаж магадгүй гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж