З.Баянсэлэнгэ: Учир нь олдох байлгүй дээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ: Учир нь олдох байлгүй дээ

З.Баянсэлэнгэ: Учир нь олдох байлгүй дээ

Өмнөх Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталж, ТОСК-д хамаарах орон сууцыг түрээсэлж эхэлсэн билээ. 

Энэ үед Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ "Бэрэн" группийн орон сууцны барилгаас худалдан авч, улсын төсөвт хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаад байгаа аж. Иймд АТГ-аас З.Баянсэлэнгийн хамаарал бүхий этгээдүүдээс байцаалт авсан гэх мэдээлэл байна. 

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй цахим хуудсаар холбогдож тодруулахад, “Учир нь олдох байлгүй дээ. Засгийн газраас гарсан шийдвэрийг асуудал оруулсан сайд дээр нь тохож байгаа л асуудал” гэсэн тайлбарыг өглөө. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж