Рафаэль Надальгүй хагас шигшээ тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Рафаэль Надальгүй хагас шигшээ тоглолт болно

Рафаэль Надальгүй хагас шигшээ тоглолт болно

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо энэ сарын 15-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээний өндөрлөх шатандаа дөхөж байна.

Өчигдөр /2018.01.23/ эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Харин тус тэмцээнд түрүүлэх магадлалтай теннисчний тоонд зүй ёсоор багтаж байсан дэлхийн манлай теннисчин Испанийн Рафаэль Надаль Хорватын Мэрин Чиличид бэртлийн улмаас хожигдлоо. 

Надаль, Чилич нарын тоглолт өрсөлдөөнтэй болж таван сет үргэлжилсэн. Тоглолтын шийдвэрлэх тав дахь сетийг Чилич 2:0-оор илүүрхэж эхэлсэн ч тоглолтын явцад Надалийн хөлний хуучин бэртэл сэдэрч тэмцээнийг үргэлжлүүлэхээс татгалзсан юм. Энэхүү тоглолт 3:6, 6:3, 7:6, 6:2, 2:0 оноогоор Чиличийн хожлоор өндөрлөлөө.

Энэ жил 30 настай Хорватын Мэрин Чилич Австралийн нээлттэй тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна. Түүний дараагийн өрсөлдөгч Их Британы К.Эдмунд юм.

Мөн нөгөө хэсгээс БНСУ-ын Жон Хён шалгарсан бөгөөд тэрбээр Швейцарын алдарт теннисчин Рофер Федерер, Чехийн Томаш Бердых нарын хэн хожсонтой нь шигшээд тоглох эрхийн төлөө тоглоно. 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн Рафаэль Надаль 2009 оноос хойш Австралтийн нээлттэй тэмцээнд түрүүлээгүй. Бэртлийн улмаас сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж чадаагүй ч 2017 онд Франц болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, дэлхийн чансааг дахин тэргүүлэх болсон.

Энэ жил 32 настай Рафаэл Надаль ‘Их дуулга’ тэмцээнд 23 удаа түрүүлсэн бөгөөд үүний 10-ыг нь Францын нээлттэй тэмцээнд авсан юм. Тэр ч утгаараа түүнийг шороон талбайн хаан гэгддэг. Надаль ‘Рио 2016’ олимпийн наадамд хосын төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж