Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулагч

Аймгийн Засаг дарга хийнэ гэдэг том алба хашиж буйн илрэл. Гэтэл энэ албыг залгуулж байгаа эрхэмүүдийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ганц хоёр аймгийн Засаг дарга нар л хийсэн ажлаараа өөрийгөө олон нийтэд хүргэж чадсан байдаг. Энэ жилийн хувьд олон аймгийн ой тохиосон. Энэ дундаас нүдэнд туссан бүтээн байгуулалт хийж аймгийнхаа ойг угтсан хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа юм. Гурван жилийн өмнөх Өмнөговийг одоогийнхтой харьцуулвал өдөр шөнө шиг ялгарах нь дамжиггүй. Аймгийн төвийг нийтэд нь засмал замаар холбоод бараг дуусч байна лээ. Мөн гэрэлтүүлгийн асуудлыг ч бүрэн шийдсэн харагдсан. Түүний хувьд математикийн багш мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд л төрөлх аймгаасаа ажил амьдралын гараагаа эхэлсэн юм билээ. Түүний аав М.Бадамгарав нь нутаг орондоо алдар нэртэй хүн байсан гэдэг. Тэрбээр Аймгийн ИТХ-ын Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Ардын дептутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга зэрэг өндөр алба хашиж явсан ааваасаа олон зүйлийг сурсанаа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байсан. Ааваасаа өвлөж үлдсэн том ухаан нь ч түүнийг өдий зэрэгтэй авч яваа болов уу. Гэхдээ түүний хийсэн ажлыг харлуулж, хийх гэж буй ажлыг баллуурдах сонирхолтой хүмүүс олон байдаг. Бие нь өвдөөд эмчилгээ хийлгэж байхдаа сонины хуудаснаа шоронд орж үзсэн гэж байгаа. Өөрийнхөө хийгээгүй хэргийн төлөө олон нийтэд адлуулж явсан гээд тэр олон бэрхшээлийг туулсан. Энэ болгонд өөрийгөө өмгөөлж, сандарч гүйлгүй ажилаа хийсээр байсны илрэл нь очоод үзэхэд ч байж л байх Өмнөговийн их бүтээн байгуулалт биз ээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж