Хавайн захирагч хуурамч түгшүүр зарлагдахад твиттерийн нууц үгээ мартсан байжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Хавайн захирагч хуурамч түгшүүр зарлагдахад твиттерийн нууц үгээ мартсан байжээ

Хавайн захирагч хуурамч түгшүүр зарлагдахад твиттерийн нууц үгээ мартсан байжээ

Хавайн Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 13-нд орон нутгийн цагаар 8.07 цагт санамсаргүйгээр цөмийн пуужин харвах тухай хуурамч түгшүүр зарласнаас болж орон нутгийн оршин суугчдыг төдийгүй АНУ-д зарим албан тушаалтныг түргэн авхуулсан. Хавай мужийн захирагч Дэвид Игэ түгшүүр зарлагдсанаас 17 минутын дараа л твиттер хуудсаараа дамжуулан “Цөмийн аюул заналхийлэл болоогүй” хэмээн мэдэгдсэн. Харин Хавай мужийн захирагч хуурамч түгшүүр байсныг хоёр минутын дараа мэдсэн ч яагаад 17 минутын дараа олон нийтэд мэдэгдсэний учир нь сая л ил болжээ. Хамаг учир нь захирагчийн  твиттер хуудасны нууц үгээ мартсанд байжээ. Тэрбээр мөн 23 минутын дараа Фэйсбүүк цахим хуудсандаа хуурамч түгшүүрийн талаар залруулга хийсэн юм. Энэ үед тэрбээр Онцгой байдлын газрын удирдлагууд  болон бусад албаны хүмүүстэй утсаар ярьж байжээ.

Харин төлөөлөгчдийн танхимын гишүүн Тулси Габбарт твиттер сүлжээгээр үүнийг хуурамч түгшүүр байсныг мэдээлсэн билээ.

Эх сурвалж: the Washington post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж