АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Майк Помпео хэлэхдээ “Манай тагнуулын байгууллага Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зөвхөн батлан хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг бүтээж байгаа гэдэгт итгэхгүй байна” гэжээ.
"Ким Жон Ун цөмийн зэвсгийг хуваагдсан Солонгосыг нэгтгэж, хойгийг бүхэлд нь өөрийн хяналтдаа оруулахын тулд ашиглах гэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна"гэсэн юм.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хурдацтай ахиц, дэвшилт болон тив хоорондын баллистик пуужингийн туршилтуудыг эхнээс нь анхааралтай ажиглаж, тандаж байсан АНУ-ын Тагнуулын төв агентлаг Пхеньяны цөмийн хөтөлбөрийн амжилт цаг хугацаанаас биш, хэр найдвартай, баталгаатай эсэхээс шалтгаална гэжээ.
Ким Жон Ун өнгөрсөн хугацаанд алсын тусгалт пуужин нь АНУ-ын аль нэг хот руу харвах чадалтай гэдгийг харуулахын тулд маш олон туршилт явуулсан. АНУ Хойд Солонгосын цөмийн аюул, заналхийллийг зайлуулахад ямар арга хэмжээ авах вэ хэмээн Майк Помпеогоос асуухад ямар шийдвэр гаргах нь АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдэх хэрэг. Гэхдээ Трамп энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа хэмээсэн байна.
Эх сурвалж: CNN