2015 оны нэгдүгээр сарын 24.
Гурван жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж байв.
Монголд энэ өдөр 181 иргэн мэндэлсний гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн ба эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын 3 сая дахь иргэнээр тодруулсан юм.
Охиныг төрснөөс хойш дөрөв хоногийн дараа аавынх нь хүсэлтээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрласан.
Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 3 сая дахь иргэнийг хоёр өрөө байр буюу тэнцэх хэмжээний урамшуулал, тэтгэмжээр мялааж, түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 29 хүүхдийг тодруулж, тусгай тэтгэмж, урамшуулал олгож байжээ.
2018 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар манай улсад 3 настай нийт 81.298 хүүхэд байгаагийн 41.733 нь эрэгтэй, 39.565 нь эмэгтэй хүүхэд ажээ.
News агентлагийн уран бүтээлчид Х.Монголжинг дөнгөж төрсний дараа болон өнгөрсөн зун Өмнөговь аймгийг зорин очиж, Х.Монголжин охинтой уулзсан билээ. Өхөөрдөм, хөөрхөн охинтой энэ өдөр уншигчдаа дахин уулзуулъя.
Төрсөн өдрийн мэнд хүргэе, Монголжин.
НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ
2015 он
2017 он
Гэрэл зургийг Н.Батмөнх
Нэвтрүүлгийг бэлтгэсэн Г.Баттүшиг, Э.Энхбат