
Тэмцээн өчигдөр эрэгтэйчүүдийн 50, 55 кг, эмэгтэйчүүдийн 40, 44 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, медалийн эзэд тодорчээ. Энэ өдөр Монголын зургаан жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхчулуун долдугаар байрт шалгарсан амжилттай эхний өдрийг өндөрлүүлсэн байна. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын багаас Б.Мөнгөншагай /60 кг/, Г.Балданлхүндэв /60 кг/, Б.Мөнх-Алдар /66 кг/, Г.Алтанбагана /66 кг/, Э.Базаррагчаа /48 кг/, Ц.Хулан /48 кг/, Э.Гэрэлмаа /52 кг/, Х.Золжаргал /52 кг/ нарын найман өсвөрийн жүдоч барилдана.
Өсвөрийн ДАШТ энэ сарын 14-нд өндөрлөнө.
С.Цэлмэг